Татварын шинэчлэлээр хувь хүний орлогын албан татварыг шатлалтай бууруулна

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны нийслэлийн төвийн дүүргүүдийн гишүүн, дэмжигч ахмадуудад зориулсан 25 дахь уулзалтад оролцлоо.

Уулзалтаар 2024-2026 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа тайлагнаж, ажилласан хуулийн төслүүдээ танилцууллаа. Мөн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах ажил, бодлогуудыг танилцуулж, ахмадуудад тулгамдаж буй асуудал, Засгийн газрын бодлого шийдвэртэй холбоотой саналыг сонсож, зарим асуултад хариулав.

Тодруулбал, энэ оны төсвийн орлого, зарлага, онцлог, багш, эмчийн цалин, ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл, төсвийн таналт, хэмнэлт, НӨАТ-ын буцаалтын хувийг нэмснээр өрхийн орлогыг хамгаалах боломжтой болсон зэрэг ажлуудаас ахмадуудад танилцуулав. Мөн УИХ-ын хаврын чуулганаар татварын шинэчлэл, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай бууруулах, хөдөлмөр, бизнес эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг хамгаалах татварын шинэчлэлийг хийж дуусгах талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс дурдлаа. Одоогоор 11 аймаг, 43 сум цагаан зудтай, 13 аймаг, 47 сум цагаанаар зудархуу байгаа бөгөөд нийт 21 аймагт 796 тонн өвс, 8151 тонн тэжээл олгоод байна.

Уулзалтад оролцсон ахмадуудын төлөөлөл зах, худалдааны төв, зарим дэлгүүр НӨАТ-ын баримт олгодоггүй тухай, УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлага ёс зүй дутмаг байгааг, шатахуун, мах, гурилын үнийг тогтвортой барьж инфляцаас хамгаалах, ахмадуудын эрүүл мэндэд төр засгаас анхаарах, сурагчдад эх оронч үзэл суулгах, гамшигт үзэгдлээс өөрийгөө болон газар нутгаа хамгаалах хайрлах ухааныг сургалтын хөтөлбөрт оруулах шаардлагатай гэсэн санал, хүсэлт хэллээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудлыг ярих цаг болсон

Монгол Улсын улс төрийн тогтолцоо, төлөөллийн ардчиллын түүхэнд 2024 оны ээлжит сонгууль нь онцгой ач …