Нэгдсэн тооллого явуулж, цэргийн тангараг давтлаа

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, КАБЦК-ын бие бүрэлдэхүүн нэгдсэн тооллого явуулж, Монгол Улсын Цэргийн тангараг давтаж, Цэргийн алба хаагчийн ёс зүйн андгай өргөлөө.

Ёслолын ажиллагааны үеэр албандаа амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж буй зарим алба хаагчдад төрийн одон медаль болон албан тушаалын зэрэглэлийн цэргийн цол Зэвсэгт хүчний Жанжин штабын Жуух бичгийг гардуулан өгсөн юм. Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабаас цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдсан алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойн баярын мэндийг нийт бие бүрэлдэхүүндээ дэвшүүлж, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, цэргийн албаны нэр төр, сахилга хариуцлагыг эрхэмлэн, Зэвсэгт хүчний хөгжил бэхжилтэд хувь нэмрээ оруулан зүтгэхийг уриалж”, Монгол цэргийн өдрийн баярын мэндийг дэвшүүллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус …