“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно

“Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тэгвэл “Playtime” наадмын энэ жилийн эхний “Pre-event”-ийг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд дараах уран бүтээлчид уран бүтээлээ толилуулна. Тодруулбал,

  • 13:30 – 14:50 La Bombé (Dj set)
  • 15:00 – 15:30 Crazy Sad Asians
  • 15:40 – 16:10 Newborn
  • 16:20 – 16:50 Starru
  • 17:00 – 17:40 The Lemons
  • 17:50 – 19:00 EBA (Dj set) зэрэг хамтлаг, уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм.

Ташрамд, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд зохион байгуулдаг уг наадамд энэ жил 15 орны 30 гаруй хамтлаг, уран бүтээлчид оролцох аж.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Санал болгох мэдээ

Мөрдөн шалгах хэлтэст гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээлэл, эрүүгийн 912 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн долоо хоногт иргэн, хуулийн этгээдээс 72 өргөдөл, гомдол ирүүлснээс 41 нь …