“Гайхамшигт дэлгэц” ирэх сараас гарч эхэлнэ

993809_467178703390729_1775934908_nСүүлийн үед  монголд  телевизийн олон сувагтай болж тэр  хэрээр  ток шоу ,   цэнгээнт  нэвтрүүлгүүд нэмэгдсэн билээ. Ж. Солонго захиралтай Монгол кино нэгтгэлийн уран бүтээлчид мөн МУГЖ Н. Батцэцэг захиралтай “Монголжин” студийн уран бүтээлчид хамтран нэгэн шоу нэвтрүүлгийг эхлээд байгаа юм.

Уг шоу нэвтрүүлэг  ”Гайхамшигт дэлгэц” хэмээх содон нэртэй бөгөөд ирэх сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох аж.  Энэхүү нэвтрүүлгээрээ Монголын кино урлагийн баялаг түүхээс багцлан хүргэх гэнэ.

Одоогоор зураг авалт эд өрнөж байгаа бөгөөд нэг удаагийн зураг авалтанд дунджаар 150-200 хүн оролцож байгаа сурагтай. Үүнээс харахад олон арван уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөр боссон нэгэн сайхан бүтээл удахгүй дэлгэцнээ мэндлэх бололтой.

Мөн “Гайхамшигт дэлгэц” нэвтрүүлэг нь хоёр жилийн турш сар бүр нэг дугаар гарч байх ажээ. Сонирхуулахад хүн төрөлхтөн анх “кино” хэмээх гайхамшигтай зүйлтэй танилцаж түүнийгээ  гайхамшигт дэлгэц хэмээн нэрлэдэг байсан гэдэг.

993741_469220113186588_1685588671_n 1460113_467587306683202_146018722_n 1476616_469220306519902_1779111316_n

1260893_469226123185987_1973746854_n (1)

index

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …