Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” Хянан шалгах түр хорооны тайлан болон холбогдох баримт бичгийг Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн санд урьд нь байршуулж байсан бол, энэ удаа тус түр хорооны үйл ажиллагааны хүрээнд цугларсан 41,406 хуудас нотлох баримтыг иргэд, олон нийт нээлттэй танилцах боломжтойгоор мэдээллийн санд байршууллаа.

Хянан шалгах түр хорооны нотлох баримттай дараах цахим холбоосоор орж танилцана уу:

https://data.parliament.mn/databases/0ee0bda6-9c22-4d7d-8c47-489940559ac8/records/9e63e1e3-a756-4d02-9c89-114f773f0cd8

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …