“CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа

“CATWALK STORM – 2026” хүүхэд, өсвөр насны супермодель шалгаруулах загварын шоу, тэмцээн 25 дахь жилдээ БНХАУ-ын Бээжин хотноо 07 дугаар сарын 17–19 өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Хятадын ахлах зэргийн модель, Хятадын олон улсын загварын шоуны ерөнхий найруулагч И Шюань, Азийн хувцас загвар зохион бүтээгчдийн холбооны Хятадын моделийн боловсролын хорооны дарга Ли Каймин, CFA Хятадын хүүхдийн моделийн зэрэглэл тогтоох албаны ахлах шүүгч, шилдэг эрэгтэй модель Фань Шуай зэрэг нэр хүндтэй, шилдэг загвар өмсөгчид ажилласан юм.

Энэхүү нэр хүндтэй загварын тэмцээнд оролцохоор 9000 гаруй модель өрсөлдсөнөөс 500 нь шалгарсан бөгөөд Монгол Улсаа төлөөлж анх удаа “ОМТ Agency” төвийн Монгол Улсын Үндэсний захирал Э.Оюунтунгалаг, шилдэг 29 моделийн бүрэлдэхүүнтэй баг таван ангилалд оролцож, бахдам амжилт гаргаад ирлээ.

CATWALK STORM – 2026 тэмцээнд нийт 34 загварын агентлаг оролцсон бөгөөд “Бяцхан мисс Олон улсын хүүхдийн байгууллага” шилдэг үйл ажиллагаатай таван байгууллагын нэгээр шалгарчээ.

Багийн үзүүлбэрийн тэмцээнд манай оролцогчид “Хязгааргүй” үндэсний хувцасны коллекциор дэд байр эзэлж, шүүгчдийн болон үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.

Мөн манай 16 шилдэг оролцогчид шоуны үеэр Хятадын алдартай хүүхдийн тансаг зэрэглэлийн хувцасны MS болон BELIA BELEI брэндүүдийн нүүр царай болж, тайзны үзүүлбэр үзүүлсэн нь онцлог байв.

Тэмцээний Гранпри буюу Тэргүүн байрыг Э.Энхрийлэн (Мэргэжлийн ангилал), Шилдгийн шилдэг буюу Дэд байрыг Т.Үжингүнж, З.Чингүүн, И.Есүй, Д.Эмүүжин нар эзэлж ур чадвараа харууллаа.

Соёлын өвийг сурталчлах олон улсын загварын их наадамд оролцсон нийт 500 оролцогчдоос 132 нь наадмын нэрэмжит шагналуудыг гардсан бөгөөд манай улсаас оролцогч нийт 29 модель бүгд энэхүү эгнээнд багтаж, эх орныхоо нэрийг гарган өндөр амжилт үзүүллээ.

Гранпри буюу Тэргүүн байр

Э. Энхрийлэн (Мэргэжлийн ангилал)

Шилдгийн шилдэг буюу Дэд байр

Т. Үжингүнж (Дунд нас)

З.Чингүүн (Дунд нас)

И.Есүй (Бага нас)

Д.Эмүүжин (Ахлах нас)

Супер модель номинаци

А. Сарансувд (Ахлах нас)

Б. Маргад (Ахлах нас)

З.Чингүүн (Дунд нас)

Г. Ялгуун (Ахлах нас)

Т. Гэгээнхүслэн (Ахлах нас)

Шилдэг загвар өмсөгч номинаци буюу 3-р байр

Д. Эмүүжин (Ахлах нас)

Б. Цэцээхэн (Дунд нас)

С. Чингим (Дунд нас)

Б. Уянгатөгөлдөр (Дунд нас)

А. Анхилуун (Дунд нас)

Б. Маралгоо (Дунд нас)

И. Есүй (Бага нас)

Signature Look номинаци

З. Чингүүн (Дунд нас)

Д. Мөнхжин (Ахлах нас)

Б. Амина (Ахлах нас)

С. Намулан (Дунд нас)

Б. Гэрэлтүяа (Дунд нас)

Б. Ану (Дунд нас)

Х. Аминжин (Ахлах нас)

Custom Theme номинаци

Ж. Эелик (Дунд нас)

Б. Ариунсувд (Дунд нас)

Б. Ундрал (Дунд нас)

О. Эехэн (Дунд нас)

Н. Бөрт-Үжин (Дунд нас)

З. Оюунгоо (Дунд нас)

Г. Гэгээ (Ахлах нас)

Н. Номин-Эрдэнэ (Ахлах нас)

Б. Нарансолонго (Ахлах нас)

Онлайн шалгаруулалт

Б. Нарансолонго (Тусгай байр)

Б. Ану (Тусгай байр)

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч

​Намайг С.Буд гэдэг. Би монгол уран хатгамлаар 20 гаруй жил урлаж байна. Миний ээж маш …