Урьд шөнө нойтон цас орсны улмаас өглөөний 06:00 цагаас үдийн 11:30 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд 240 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Замын гадаргуу хальтиргаа гулгаатай болсон үед зуны дугуйн барьцалдах чанар буурч, автомашин жолоодлого алдах, тоормослох зай уртсах зэрэг эрсдэл нэмэгддэг.
Тиймээс жолооч нар цаг агаар, замын нөхцөлд тохируулан автомашиныхаа дугуйг улирлын дугуйгаар солих шаардлагатай байна. Цаг уурын байгууллагын мэдээлснээр ойрын өдрүүдэд нийслэл орчимд нойтон цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд шөнөдөө агаарын температур буурч, зам талбайд хөлдөлт үүсэх нөхцөл бүрдэхээр байна.
Иймд өвлийн дугуйгаа сольж амжаагүй жолооч нар шаардлагагүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцохгүй байх, зайлшгүй зорчих шаардлагатай бол хурд, хоорондын зайгаа замын нөхцөлд тохируулан сонгохыг анхааруулж байна. Жолооч та өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байж, автомашиндаа өвлийн дугуйгаа цаг алдалгүй тавихыг сануулж байна
Г.Энхбаяр
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл