Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дуучин П.Бадрал тэргүүллээ

  Монгол улсынхаа нэрийг гадаадын улс орны тайзан дээр гаргаж яваа уран бүтээлчид дуучид олон бий. Тэдний нэг бол дуучин П.Бадрал юм.

Тэрбээр ОХУ-ын Тверь хотод болсон хуучин ЗХУ-ын Ардын жүжигчин А.П.Ивановагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлжээ.  Түүний шагналыг цом, сертификат, 80.000 рубль дагалдсан байна.

Энэхүү уралдаан нь олон улсад өндөр нэр хүндтэй байдаг бөгөөд 16 орны 400 гаруй дуучин өрсөлдөж, гуравдугаар шатанд 20 дуучин үлдсэнээс Ч.Бадрал тэргүүн байр эзэлсэн байна. Чадварлаг дуучин маань Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангийг Ц.Ерөө багшийн удирдлаган доор төгсөөд БЦДБЧ-д дуучнаар ажиллаж байгаа билээ.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …