Дүүжин замын тээврийн шугамыг 2026 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Перера да Силватай уулзаж, Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн төслийн хэрэгжилт, санхүүжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар дүүжин замын тээврийн эхний шугамын үйлчилгээг 2026 оны 12 дугаар сард нээх зорилт, барилга угсралт, туршилт тохируулга, ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулахад Францын тал болон POMA группийн дэмжлэг, хамтын ажиллагааг чухалчиллаа. Талууд төслийн техникийн болон санхүүгийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, дүүжин замын тээврийг аюулгүй, найдвартай ашиглалтад оруулах, Монгол, Францын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа

​Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй, ая …