Газрын тосны дарга асан Д.Амарсайхан ямар хэргээр хоригдсон бэ?

 логоГазрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайханыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Түүнийг чухам ямар хэрэгт холбогдуулан хорь­сон нь нууц. Тиймээс зарим нэг эх сурвалжууд түүний хий­сэн хэргийг ингэж нуу­цалж байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтэн албан тушаалтны өмнөөс ял үүрүү­лэх гэж байна хэмээж байсан юм. Харин бидний олсон мэдээллээр бол тэр­бээр татварт орох ёстой байсан ихээхэн хэмжээний мөн­гийг хувьдаа завшиж байсныг нь аудитынхан шалгалтаараа илрүүлсэн байдаг юм.

Тодруулбал “Петро­чайна Дачин тамсаг” гэх БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай ком­пани Монгол Улстай 1993 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байдаг.

Эл гэрээний дагуу хөрөнгө оруулагч тал орлогын 76 хувийг, харин Монгол Улсад үлдсэн 24 хувь нь оногдохоор тусгагдсан аж. Гэтэл Манай улсад ногдох ёстой татварын орлогын 24 хувийг нь Д.Амарсайхан тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтнууд хувьдаа завшсаныг нь дээрх аудитын шалгалтын баг илрүүлсэн байдаг юм.

Тухайлбал тус бай­гуул­лагад “Петрочайна Дачин тамсаг” компаниас өгсөн мэ­дээ, Газрын тосны газраас ирүүлсэн дүн хоёрын дунд 417.026 баррель буюу 40.522.976 сая ам.долларын зөрүү гарсан байна. Уг асууд­лыг шалгаад үзэхэд Газ­рын тосны газрын албан тушаалтнууд, газрын тосны орлогоос орох нэг хувийг өөрсдөдөө гадаадад данс нээж шилжүүлдэг байсан гэсэн үг.

Өөрөөр хэлбэл “Пейтро­чайна Дачин тамсаг” ком­паниас Хонконг дахь Шанхай банкны “SunWang” гэх компанийн нэр дээр хувьцааны ашиг хэмээн их хэмжээний ам.доллар шилжүүлжээ. 2011 оны эх­ний найман сарын байд­лаар л гэхэд “SunWang” ком­­панийн нэр дээр 1.5 сая ам.доллар шилжүүлсэн байна.

Ийнхүү “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу “Пейтро­чайна Дачин там­саг” компанийн олбор­лосон газ­рын тосны борлуу­лалтын орлогоос Мон­гол Улсын Зас­гийн газарт ногддог 24 хувиас нэг хувь нь авто­матаар Хон­конг руу явдаг байсан нь тогтоогджээ. Товчхондоо тэд Хонконгд нээсэн данс байж болзошгүй гэж тухайн үед зарим нэг албаны эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Дээрх мэдээллүүдийн үнэн зөвийг шалгахаар хуулийн байгууллагынхан өнгөрсөн зургаадугаар сард Д.Амарсайханыг дуу­дан шалгах гэтэл тэрбээр гадаад руу гарч эрэн сурвалж­лагдахад хүрч байсан юм. Гэхдээ одоо тэр цагдан хоригдлоо чухам ямар хэргээр түүнийг барьж хорь­сон нь одоохондоо нууц хэвээр байгаа нь олны со­нирхолыг улам их татах боллоо.

 Р.Төгс

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …