Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.24/ Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар албан даалгаварт “Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зорилгоор олон улсын байгууллага болон хөгжлийн түнш орнуудаас санал болгож буй төсвийн дэмжлэгийн зээл авах асуудлыг судалж, хэрэгжүүлэх” асуудлыг Сангийн сайдад даалгасныг З.Мэндсайхан сайд энэ үеэр дурдаад, энэ хүрээнд асуудлыг судалж, хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

03.jpg

Ойрх Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлт 2026 онд 4.9 хувьтай тэнцэх буюу өмнөх оны өсөлтөөс 0.6 нэгж хувиар буурах төлөв ажиглагдаж байгаа аж. Геополитикийн нөхцөл байдлын ээдрээтэй энэ үед гадаад валютын нөөцийг тогтвортой болгох, эрсдэлийг хамгаалах, төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 100.0 сая ам.долларын зээлийн хөрөнгийг авч ашиглахаар төлөвлөж байсныг хэлэлцээрийн үр дүнд 200.0 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэн хэмээн Сангийн сайд танилцуулав.

04.jpg

Энэхүү зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, хүүгийн түвшний хувьд хөвөгч суурь хүү болох баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 0.5 хувийн нэмэгдэлтэй аж.

4.jpg

Мөн тус банктай хөтөлбөр боловсруулсны үр дүнд Монгол Улс Болзошгүй гамшгийн үеийн эрсдэлийн санхүүжилтийн хүрээнд 250.0 сая ам.долларын зээлийн шугам байгуулахаар тохирсон байна. Энэхүү шугамыг нээснээр байгаль цаг уур болон бусад гамшиг нүүрэлсэн тохиолдолд эрсдэлийн үед яаралтай санхүүжилтийг гаргах бэлэн байдал хангагдана гэдгийг Сангийн сайд тодотгож байлаа.

Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өчигдөр /2026.11.23/ Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар Үл хөдлөх …