Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд, гэр бүлийг хамгаалах чиглэлээр Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2026 онд 21 гишүүн байгууллага, 34 хорооны хамтарсан багтай хамтран дөрвөн үндсэн чиглэлийн хүрээнд 66 ажил, арга хэмжээг хэрэгжүүллээ.
Тайлант оны онцлох ажлуудаас:
Тайлант хугацаанд гэмт хэргийн илрүүлэлт 10.8 нэгж хувиар нэмэгдсэн хэдий ч гэмт хэргийн гаралт 27.1 хувь, хулгайлах гэмт хэрэг 43.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн хүүхдийн эрхийн зөрчил нэмэгдсэн нь урьдчилан сэргийлэх ажлыг илүү зорилтот, хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах шаардлагыг харуулж байна.
Гэмт хэрэгтэй тэмцэх ажил нь зөвхөн хууль сахиулах байгууллагын үүрэг биш. Байгууллага, аж ахуйн нэгж, өрх гэр, иргэн бүрийн оролцоо, хамтын хариуцлагаас эхэлнэ.
Эх сурвалж: Hural.bgd
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл