НҮБ хувийн мэдээллийг хамгаалах тухай тогтоолыг батлав

gНҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн бүх орнууд электрон бүх хэлбэрийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг баталгаатай хамгаалахыг уриалсан тогтоолыг санал нэгтэй баталжээ.

Төрийн тэргүүн нарыг оролцуулан сая сая хүний утасны яриаг сэм чагнасан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийг тойрсон шуугиан маргаан дэгдсэнээс хойш Бразили, Герман улсууд мөн тогтоолыг батлахыг санаачилжээ.

Үндэсний аюулгүй байдлын агентлагаас хүмүүсийн утсаар хийх яриаг сэм чагнаж байсан нь “Үндсэн хуульд харшлаж байна. Уг үйл ажиллагаагаа яаралтай таслан зогсоох шийдвэр”-ийг  өнгөрсөн даваа гаригт АНУ-ын холбооны шүүхийн шүүгч Ричард Леон гаргасан билээ.

index

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …