Үнийн өсөлт, инфляцийн дарамт улсын хөгжилд чөдөр болсоор байна

логоЗах зээлээ эрүүлжүүлэх шаардлагатай байна

Монголчууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд жилээд 24 жилийн нүүрийг үзэж байна.

Энэ хугацаанд хувь хүн өмч хөрөнгөтэй болсон, дур­тай зүйлээ хийдэг, чө­лөөт өрсөлдөөний зарчимд шилж­сэн гээд олон сайхан зүйл бий болсон ч эрүүл бус зах зээл хүчээ авч байгаа нь өдөр ирэх тусам мэдэгдэх болов.

Зах зээлийн жамаараа эрэлт хэрэгцээ нэмэгдээд ний­лүүлэлт багасвал үнэ өсч, нийлүүлэлт их ч хэрэглээ бага бол үнэ буурдаг. Гэвч манай улс үнэ буурна гэсэн ойлголтгүй болчихоод байгаа юм.

Хамгийн сүүлийн жи­шээ дурьдахад  төрийн  зү­гээс  орон сууцны үнийг тогтворжуулж, ний­лүү­лэл­тийг нэмэг­дүү­лэхийн тулд барилгын мате­риалын үйлд­вэрлэл, им­пор­тод дэмжлэг үзүүлсэн. Үү­ний үр дүнд жилд 20 мян­ган айлын орон сууц ашиглалтад ордог бай­сан бол ирэх жилээс 60 мянга болж өсөх төлөвтэй болоод байна.

Гэвч орон сууцны урьд­чил­­­­­гаагаа төлөөд зээлд хам­раг­­­­­­­­­­­­­­­­­­­­­дах чадвартай айл өрхийн тоо харьцангуй доо­гуур үзүү­лэлттэй байгаа бө­гөөд үнэ нь ч тэнгэрт хад­чихаад байгаа юм.

Ганц орон сууцны үнэ ч биш цахилгаан дулаан, тү­рээсийн үнэ зугуухан нэ­­­мэгдээд байна. Баярын сезон гээд юм бүхний үнэ нэмэгдэнэ.

Зах зээлийн хуу­лийн дагуу эргээд буудаг бол бас ч яая гэхсэн. Гэтэл өс­сөн үнэ дээр дөрөөлөөд цаа­шаа талийна уу гэхээс наа­шаа харахгүй.

Ченжүүд л зузаа­раад байхаас цалингаас цалин­гийн хооронд амьдарч буй нь улам л жижгэрээд ний­­­гэм, эдийн засгийн гол үзүүлэлтийг хангадаг дун­­­даж давхаргынхан нь өсөн дэвших үндэслэлгүй бол­­чихоод байгаа юм. Өө­рөөр хэлбэл үнийн өсөлт, инф­ля­цийн дарамт нь Мон­гол Улсын хөгжил дэв­шилд хам­гийн бат бөх чөдөр болоод байна.

Өнгөрсөн жилүүдэд инф­ляцийн гол шалтгаан нь неф­тийн бүтээгдэхүүний жи­жиг­лэнгийн худалдаа байсан. Харин энэ шалтгааныг 2013-2014 оны хооронд Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлсэн шатахууны үнэ тогтворжуулах дэд хөтөл­бөрийн хүрээнд хазаарлаж чадсан.

Гэсэн ч гай газар доороос гэгчээр ам.долларын ханш ог­цом чангарснаар бараа бүтээгдэхүүний үнэ өсч, нэг оронтой тоонд ба­рина гэж таамаглаж байсан хэрэг­лээний үнийн индекс буюу инфляци 12 хувьд хү­рээд байгаа.

Нэг хэсэг эрчээ авч, 1790 төгрөгт хүрсэн ам.долларын ханш энэ сар гарснаас хойш буурч эхэлсэн. Өн­гөр­сөн долоо хоногийн сүүл­чээр “Найман шарга” зах дээр ам.долларыг 1638-1640 төг­рөгийн хооронд худалдан авч, 1640-1644 төгрөгөөр ху­дал­даалж байсан. Ийн­­хүү ам.доллар буурсан шалт­гааныг хэд хэдэн зүйлтэй холбон тайлбарлаж буй. Ту­хайлбал, жил бүрийн өдийд ам.долларын ханш зах зээ­­лийн жамаараа буудаг. Мөн “Самурай” бондыг ам­жилттай арилжаалсан болон Монголын зарим томоохон банк гаднаас их хэмжээний хөрөнгө оруулалт татсантай холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй байна.

Эдийн засагчдын үзэж бай­гаагаар ам.долларын ханш цаашид ч буурах төлөв­тэй байгаа юм.

Тухайлбал “Мандал” даат­галын ерөн­хийлөгч, эдийн засагч Ө.Ган­зориг “Сарын эц­сийн санхүүгийн тайлан ба­ланс­тай холбоотойгоор ам.долларын ханш жамаараа буурч байна. Мөн “Самурай” бонд амжилттай арилжсан нь үүнд нөлөөлж байгаа. Цааш­даа богино хугацаандаа ам.дол­ларын ханш буурна. Харин урт хугацаандаа эр­гээд өсөх эсэх нь Оюу тол­гойн гэрээтэй холбоотой” гэсэн бол Санхүүгийн зохи­цуулах хорооны гишүүн Д.Ган­баяр “Ам.долларын ханш 1790 гээд хамгийн дээд хязгаартай тулаад эргээд буурлаа.

Энэ нь валютын хад­галамжийн тогтолцоотой хол­боотой. Манай улсын нийт хадгаламжийн гурван хувийг валютын хадгаламж эзэлдэг.

Энэ нь долларын эдийн засаг дахь эргэлтийн 90 гаруй хувь гэсэн үг. Иймээс ам.долларын ханш өсөхөөр байвал энэ төрлийн хадгаламж эзэмшигчид дан­­сандаа ам.доллар түгж­чих­дэг.

Харин буурлаа гэ­вэл ху­далддаг. Ер нь ам.­дол­ларын ханш цаашдаа буу­рах болно” гэсэн юм.

Ийнхүү инфляцийн гол хүчин зүйл болоод бай­сан ам.доллар 100 га­руй төг­рөгөөр буураад бай­хад үүнийг дагаж өссөн өргөн хэрэглээний бараа бү­тээг­дэхүүний үнэ бахь байдгаа­раа байгаа нь эрүүл бус зах зээлийн тод илрэл болоод байна.

Нийгмийг эмх журманд нь оруулдаг ганц зүйл бол сайн гаргалгаатай хууль, эрх зүйг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ эрх мэдээж УИХ-д бай­­гаа.

Тиймээс төрийн тү­шээд маань хэрэгтэй хэ­рэг­гүй, хууль санаачлан хай­ран цагаа барж байхаар өнөө­гийн нийгмийн хамгийн гаж тогтолцоо болоод буй зах зээлээ эрүүлжүүлэх хууль эрх зүйг боловсронгуй болгох хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …