Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон албан хаагчдад шагнал гардууллаа

enh s1НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон албан хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүндэтгэлийн танхимд болов.

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож үүргээ нэр төртэй биелүүлж ажилласан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн 8 албан хаагчдыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Хөдөлмөрийн алдар” медалиар шагнаж, дурсгалын зүйл гардууллаа.

Энхийг сахиулах ажиллагаанд нийт 850 албан хаагч оролцсоноос цагдаагийн байгууллагын 41, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой, төрийн тусгай хамгаалалт болон дотоодын цэргийн тусгай чиг үүргийн 200 гаруй, дотоодын цэргийн 500 гаруй албан хаагчид оролцжээ.

 

1 12 22 222

enhs2

 

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон албан хаагчид харуул хамгаалалт хийх, эргүүлд гарах, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн сэргээн босголтод гар бие ороцож ажилласан байна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд манай улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Монгол хүний ур чадвар, тэвсэр хатуужил, улс орныхоо түүхэн нэр хүндийг өндөрт өргөж, хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгсэн албан хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Р.Болормаа

http://www.chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …