О.Нарантуяа: 1 сарын 1-ээс эхлэн тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй

 p18cjokfr1dodct21dsphnv1f5f1       Архидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт ортол архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байхаар НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоосон. Энэ тогтоолын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О. Нарантуяагаас тодрууллаа.

-Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг хэдэн цэг байдаг вэ?  

-Улаанбаатар хотод  2012 оны 12 сарын байдлаар 4009 согтууруулах ундаа худалдан түүгээр үйлчилдэг цэг байсан. Бид согтууруулах ундаа худалддаг түүгээр үйлчилдэг цэгүүдэд оногдсон эрх,үүргийнхээ дагуу шалгалт хийж, хууль зөрчсөн зарим газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Энэ онд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоог 670-аар бууруулсан.

-Архидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт ортол тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байх үндэслэл нь юу байна вэ?

-Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт   хангалтгүй, орон сууцны 1 дүгээр давхар, оюутны хотхон, сургууль, цэцэрлэгийн ойролцоох газарт асуудлыг шийдвэрлэхэд төвөгтэй, аж ахуйн нэгжийн хууль эрхийн мэдлэг, нийгмийн хариуцлагын талаарх төлөвшил дутагдалтай зэрэг зөрчилтэй асуудлууд байгаатай холбогдуулан энэ хуулийн заалтуудыг  нарийвчлан тогтоох үүднээс  “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” –д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүд боловсруулж байгаа. Иймд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас  “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлаас батлах  хүртэл” Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр олгохгүй байхаар шийдвэрлэлээ.

Тусгай зөвшөөрлийг түр олгохгүй байх шийдвэрийг иргэд хэрхэн хүлээж авч байна вэ?

НИТХ-аас  Мобикомын гар утас хэрэглэдэг 100 мянган иргэдийн дунд санал асуулга явуулахад 89% нь шинээр зөвшөөрөл  олгохыг түр хугацаагаар хориглох нь зүйтэй гэж санал өгсөн. Шинэ хууль батлагдвал архи согтууруулах ундаа зарах зөвшөөрлийг иргэд өөрсдөө хороондоо хэлэлцэж шийдээд дүүргийн иргэдийн хурлын саналаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гаргаж шийдэх журамтай. Инэгснээр иргэдийн оролцоо болон хяналт сайжирна гэж бид үзэж байгаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …