Сонгодог хөгжмийг уран зургаар илэрхийлсэн үзэсгэлэн гарч байна

 Зураач С.Ганцацрал, охин Б.Энэрэл нарын хамтарсан уран бүтээлийн “Дөрвөн улирал”  үзэсгэлэн 2013 оны 12 сарын 25-нд 12:00 цагаас нээгдлээ.

Энэхүү үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн тосон будгийн 38, өндгөн барын 2 нийт 40  шилдэг уран бүтээл дэлгэгдсэн нь  сонгодог хөгжмийг уран зурагт өнгөөр илэрхийлсэн нь тун сонирхолтой. Хөгжим бол хүн төрөлхтөний хэл, зураач бид сонгодог хөгжмийн гайхамшигт нууцлаг төдийгүй ер бусийн үлгэрийн, ид шидийн, далдын хүчтэй, аялгуунуудыг өөрсдийн зүрх сэтгэлд хүрсэн мэдрэмжээрээ тэр гоо сайхныг уран бүтээлдээ магтан дуулахыг зорьжээ.

П.И.Чайяковский “Шелкунчик”,”Хунт нуур”

А.Моцарт”Зуны шөнийн зүүд”, “Шидэт лимбэ”

Л.В.Бетховен ”Сарны сонат”

И.Штраус “Цэнхэр дунай”

 Ф.Шуберт “Серенада”

А.Вивальди “Дөрвөн улирал”

 Р.Шуман “Ойн амьдралаас”, “Эрвээхэй”

Ф.Шопен “Шөнийн Петербург”, “Хавар”

Б.Шарав “Үлэмжийн ертөнц”

Н.Жанцанноров “Сэтгэлд шингэсэн говь”  зэрэг хөгжмийн бүтээлүүдийг уран зургаар илэрхийлжээ.

Зураач С.Ганцацрал  А.Вивальдигийн “Дөрвөн улирал” хөгжмийг үхэшгүй мөнхийн Цагаан уул, Вансэмбэрүү цэцэгсээр эргэх дөрвөн улирлыг ээлжлэн солигдох урсгал хөдөлгөөн болон өнгийн тоглолтоор харуулсан. Энэ нь байгалийн  гайхамшигт гоо үзэсгэлэн,  хүмүүсийн сэтгэлийн бэлгэдэл, хүн байгалийн уялдаа холбооны харилцан шүтэлцээг өөрт буусан сэтгэгдлээр уран бүтээлдээ тусгажээ. Үзэсгэлэн 12 сарын 31-ийг дуустал үргэлжилнэ.

Та бүхэн үзэсгэлэнгээ таалан соёрхоно уу!

Дэлгэрэнгүй мэдээллийг 327474,91090399

Монголын урчуудын эвлэлийн хороо

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …