Найз бүсгүйгээ зодож хөнөөсөн гэх Г.Алтанхүүгийн хэргийг УМБГ-т шилжүүлжээ

images48 цагийн турш найз бүсгүйгээ зэрлэгээр зодон, тамлаж амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй 33 настай Г.Алтанхүүд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад, УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна.

Тодруулбал, талийгаач бүсгүйг ГССҮТ-ийн эмч нар “хүнд зодуурын улмаас дотор эрхтэн нь няцарч улмаар шархаа дийлэлгүй нас барсан” гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийг “архаг өвчин нь сэдэрсний улмаас гадны нөлөөгүй нас барсан” хэмээн зөрүүтэй дүгнэлтүүдийг гаргасан билээ. Хохирогчийн ар гэрийнхэн, хүний эрхийн байгууллагынхан болон УИХ-ын эмэгтэй гишүүд шүүх эмнэлгийн эл дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд дүгнэлт гаргасан шүүх эмнэлгийн эмч нарыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж, хэргийг үнэн мөнөөр шийдтэл тууштай тэмцэх болно гэдгээ мэдээллийн хэрэгслүүдээр зарлаад байгаа юм.

Тиймээс Ерөнхий прокурор Д.Дорлигжав энэхүү хэрэгтэй биечлэн танилцаж, УМБГ-ын дарга хурандаа н.Батсүх зэрэг холбогдох хүмүүсийг байлцуулан хэргийг нягтлан шалгахыг үүрэгдсэнээр ийн мөрдөн байцаалтанд шилжсэн байна. Мөн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч эл харамсалтай хүн амины хэрэгт анхаарлаа хандуулан хууль хяналтынханыг сайтар нягтлан шалгаж, хэргийг үнэн зөв шийдвэрлэхийг мэдэгдсэн.

index

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …