Гаалийнханыг албан үүргээ гүйцэтгэж байхад, удирдлагууд нь танхайрах явдал гарах болжээ

1312240001ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХАРИУЦЛАГАТАЙГААР МЭДЭЭЛЖ БАЙНА

Энэ оны 12 дугаар сарын 23 өдөр Гаалийн Ерөнхий Газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчдыг хуулиар хүлээлгэсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь Улаанбаатар төмөр замын Москва хотод суух суурин төлөөлөгч Пүрэвбаатар гэгч гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүй дайран орж ирсэн үйл явдал болжээ.

Тухайн үед ажлаа хийж байсан гаалийн улсын байцаагчид “гаалийн хяналтын бүс” нь тусгай дэглэм бүхий зайлшгүй зөвшөөрөл авч байж нэвтрэх бүс гэдгийг хэлж, шаардлага тавихад …Муусайн гаалийн ажилтнууд та нар хэн юм бэ? Та нар намайг яах юм бэ? Бүгдийг чинь гаалийн албанаас халуулна, ажилтай чинь ярина… гэх мэтээр зүй зохисгүй авирлан, хэл амаар доромжилж, албан ёсны шаардлага тавьсан гаалийн улсын байцаагчийн эрх чөлөөнд  халдан, зодож танхайран гэмтэл учруулсан байна.

Одоо тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Мөн энэ оны 12 дугаар сарын 11-ний өдөр Гаалийн Ерөнхий Газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Буянт-Ухаа дахь салбарт Монгол-Солонгосын хамтсарсан төрийн өмчит “Мон-Сам” компаний захирал гэгч нь АНУ-аас  оруулж ирсэн зургаан ширхэг иж бүрэн компьютерийн гаалийн татварыг төлөлгүй улсын хилээр оруулахыг завдаж, албан үүргээ гүйцэтгэж явсан гаалийн ажилтнуудыг элдвээр заналхийлж доромжлон,  дайрч давшилсан ёс бус үйлдэл гаргасан билээ.

Төрийн хуулийн дагуу үүрэг хүлээсэн гаалийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж, бусдад хууль ёсны шаардлага тавьсаны төлөө зохисгүй авир гарган, хэл амаар доромжилж тэр ч бүү хэл бие эрхтэнд нь халдан гэмтэл учруулсан дээрх үйлдлүүд дүрс бичлэгээр баталгаажсан бөгөөд ийм байдал удаа дараа давтагдаж байгааг харгалзан Гаалийн байгууллагаас энэ мэт хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэх болсоноо мэдэгдэж байна.

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …