Газрын тос боловсруулах үйлдвэрийг Японы хөнгөлөлттэй зээлээр барина

indexХоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий төрийн өмчийн оролцоотой газрын тос боловсруулах үйлдвэрийг 2016 онд багтаан барьж дуусгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ үйлдвэрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, тус улсын “Тоёо инженеринг” корпорацийн технологиор барихаар зураг төслийг нь хийж дуусгажээ.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээний бензин, шатахууныг 70 гаруй хувь, битум, мазатыг 100 хувь хангах гэнэ. Дээрхи үйлдвэр баригдсанаар гадагш чиглэсэн мөнгөний урсгал 700 орчим сая ам.доллароор буурах аж.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …