“Хаврын баярын гайхамшигт аялгуу” симфони хөгжмийн тоглолт болно

indexШинэ оны босгон дээр ДБЭТ,  Хятадын Соёлын төвтэй хамтран “Хаврын баярын гайхамшигт аялгуу” симфони хөгжмийн тоглолтыг энэ  сарын 8-нд үзэгч түмэндээ хүргэх гэж байна.

 Энэхүү хоёр орны хамтарсан тоглолт нь энэ жил тохиож буй ДБЭТ-ын симфони найрал хөгжмийн 90 жилийн ойд зориулан хийж байгаа томоохон тоглолт гэдгээрээ онцлог юм.

 Уг тоглолтонд дэлхийн болон Хятад, Монголын хөгжмийн зохиолчдын ард түмний чихэнд хоногшсон гайхамшигт аялгуунуудаас тоглох аж. Концертыг ДБЭТ-ын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаж, хөгжимчин Соёлын тэргүүний ажилтан Ц.Мөнхболд,  Ч.Мөнх-Эрдэнэ нар гоцлон, симфони найрал хөгжим хөгжимдөж, энэ үдэш үзэгчдийн сонорыг мялаах юм.

 Тоглолтонд Монголын сор болсон бүтээлүүд болох З.Хангалын “Салхит шувуу”, Л.Мөрдоржийн “Алтан өргөө” киноны хөгжим, Б.Дамдинсүрэн “Хэнтийн өндөр ууланд”, Ж.Чулуун “Уран Хас” балетын вальс, дэлхийн шилдэг бүтээл болох И.Валдьтефулын “Скэйтерс вальс”, Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн удиртгал, Г.Свиридовын “Метель” цувралын вальс, И.Штраусын “Радецкий марш”, Хятадын хөгжмийн зохиолчид болох Эрда “Симфони сюит”, Ли Шисян “Симфони найруулга”, Лиан Шанбо “Хос эрвээхий” ятга хөгжмийн гоцлол зэрэг гайхалтай бүтээлүүд  эгшиглэх болно.

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …