Ц.Мөнхбаяр нарыг маргааш хорих 461 дүгээр ангид шүүнэ

indexӨнгөрсөн оны 9-р сарын 16-ны өдөр Төрийн ордон руу гал нээн, Централ тауэр, Уул уурхайн яамны гадна тэсрэх бөмбөг байрлуулан, галт зэвсэг ашиглаж иргэдийг заналхийлж, айлган сүрдүүлсэн хэргээр шалгагдаж байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын долоон хүнийг маргааш /2013,01,08/ Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх тов гарчээ. Тэднийг цагдан хорионд байгаа тул ийнхүү шүүх хурал цагдан хорих ангид болох болсон байна.

Нийслэлийн прокурорын газраас Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлдсэн ажээ.

index

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …