Тахарын албыг дараа сар гэхэд байгуулна

   index      УИХ өнгөрсөн онд Үнэт цаасны зах зээл, Хөрөнгө оруулалтын сан, Төлбөрийн чадваргүй яллагдагчдад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэх мэтчилэн бие даасан зургаан хуулийг шинэчилж, энэ сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болсон. Эдгээрийн нэг нь Тахарын албаны тухай хууль юм.

         Өнгөрөгч оны долдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Маршалын албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж, Тахарын албаны тухай хууль болгон өөрчлөн баталсан. Уг хууль шинэ оны эхний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, хэрэгжээд эхэлсэн.

Гэвч одоогоор Тахарын алба буюу агентлаг байгуулах, агентлагийнхаа үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчин бүрдүүлэх ажил явагдаж байгаа аж. Мөн ШШГЕГ-ын байранд түр байрлаж байгаа юм байна.

Тахрын алба нь 700 гаруй хүний орон тоотой байх бөгөөд үйл ажиллагаа явуулахад нь зориулж 10 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Мөн тун удахгүй Засгийн газраар агентлагийн бүтэц бүрэлдэхүүн, орон тоо, даргыг батлуулах бөгөөд ирэх хоёрдугаар сар гэхэд Тахарын албыг байгуулчихсан байх аж.

Б.Хайдав

index

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …