“Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Бурхан жолооч аав” зэрэг дуугаараа олноо танигдаж, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн дуучин Л.Болдбаатар уран бүтээлийн ес дэх бие даасан тоглолтоо хийх бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. Тодруулбал, Цагаан сарын өмнө буюу энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд “Морин жилийн хийморь” гэдэг нэртэй тоглолтоо эгшиглүүлэх гэж байна Түүний хувьд Монголын их үндэсний баяр болох Цагаан сарын өмнө тоглолтоо хийж байгаа төдийгүй хийморь далласан Хөх усан морин жил гарч байгааг ихэд бэлэгшээж байгаагаараа онцлог гэнэ. Ард түмний хайртай дуучин маань тоглолтынхоо талаар “Ард түмний сэтгэлд хоногшсон шилдэг дуунуудаараа ая барих болно” хэмээжээ.
Ugluu.mn