Юун 1384 төгрөг, ам.доллар 1700 давчихлаа

14375178-height-finance--dollar-up-arrow-symbol--symbol-of-successУИХ-аас 2014 оны мөнгөний бодлоготоо ам.долларын ханшийг 1384 төгрөг байхаар батласан билээ. Гэвч ам.долларын ханш хэд хоног суларч 1640-1670 төгрөгний хооронд хэлбэлзэлж байснаа огцом чангарч өнөөдрийн байдлаар 1742 төгрөгт хүрээд байна.
Хэдий нь 1700 давчихсан долларын ханшийг илбийн мэт 300 гаруй төгрөгөөр хэрхэн яаж бууруулах вэ? гэдэг нь хүн бүрийн гайхшийг төрүүлж байсан. Гэтэл он гармагц л ам.долларын ханш эргэн өсч үүнийг дагаад бусад валютын ханш ч өсөөд байна.
Монголбанкны албан ханш 1721.16 төгрөг байгаа бол арилжааны банкуудын ам.доллар зарах ханш доод тал нь 1737, дээд тал нь 1742 төгрөг, авах ханш 1658-1721 төгрөгийн хооронд байна. Харин юань 280,30 төгрөгт хүрээд байна.
index

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …