Цагаан сарын гол нэрийн бүтээгдэхүүн “Ууц, цагаан идээ, гурил”-ын үнэ ханш

      u    Монголчуудын төрт ёсны баяр “Сар шинийн баяр” хаяанд ирлээ. Жилдээ ганц болдог энэ баяраараа монголчууд идээ ундаагаараа элдэг, дэлбэг байвал тэр жилдээ мºн тийм байна хэмээн билэгшээдэг билээ. Энэ ч утгаараа байгаа хэдэн төгрөгөө шавхаад ч хамаагүй чадлынхаа хэрээр л идээ цагаагаа бэлтэгдэг.

         Үүнтэй холбогдуулан мах болон хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг сонирхохоор хүнсний бүтээгдэхүүний бөөний төвүүд ихэвчлэн байрлах “Хүчит шонхор” захыг зорилоо.

        Захын үүдээр оронгуут л бужигнасан олон, тэр дундаа баярын ширээний голлох байр суурь эзлэх “ууц” зарах гэсэн хүмүүс ихээр харагдлаа.Одоо ид “сезон”-ых нь үе болоод ч тэр үү бараг бүгдээрээ л ууцны гэмээр тарган, тарган гулуузууд өрсөн байв. Үнэ ханшийг нь сонирхоход хамгийн багадаа 150,000 тэгээд л том сүүл тарган байдлаасаа хамаараад үнэ нь өсөөд явчихаж байв. Хамгийн үнэтэй нь 400 мянган орчим төгрөг дуугарсан ч яриад хөөрөөд 370 мянгад авчих гэх нь ч байлаа. Харин гулуузны тухайд 150-200 мянган төгрөгийн хооронд худалдаалагдах аж. Цааш явсаар Зах дотор орж махнуудын үнийг сонирхоход:

  • Өвчүү 7000-8000 төгрөг
  • үхрийн цул мах кг нь 8000-8500 төгрөг
  • үхрийн ястай мах кг нь  8000 төгрөг
  • тэмээний цул мах кг нь 5500 төгрөг
  • хонины цул мах кг нь 6500 төгрөг

Баярын голлох хоол буузны бэлдэц болох гурил мөн будааны үнийг сонирхоход:

  • Монгол нэгдүгээр гурил 25 кг нь 19,000 төгрөг
  • Цесна 50 кг нь 75,000 төгрөг
  • Цесна 25 кг нь 35,000 төгрөг
  • Алейка 10 кг нь 15,000 төгрөг
  • Будаа 25 кг нь 48000 төгрөг

Худалдагчид нь энэ жил Цесна, Алейка гурил ихэнхдээ хүмүүс авч байгаа гэв.

Баярын ширээний багагүй зай эзлэх цагаан идээний лангуунуудаар ороход:

  • монгол шар тос 8000 төгрөг /кг/
  • Ааруул 6000 төгрөг
  • Хорхой ааруул 6000-9000 төгрөг
  • Сарлагийн шар тос 8500 төгрөгийн үнэ ханштай байв.

Б.Хайдав

index

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …