Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын олгох хэмжээг Эрүүл мэнд, Хүн, амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар нэмэгдүүлэн, шинэчлэн тогтоожээ.
Шинэчилсэн тогтоолын дагуу нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан эмнэлгүүдэд, ЭМД-тай иргэдийг хэвтүүлэн эмчилсэн улсын эмнэлэгт тухайн өвчтөний өвчний оношоос шалтгаалан дунджаар 300 мянга, хувийн эмнэлэгт 175 мянган төгрөг олгодог болжээ. Мөн амбулаторийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг 15 мянга, оношлогоо, шинжилгээний зардлыг 55 мянга, уламжлалт эмчилгээний зардлыг 117 мянга, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний зардлыг 110 мянган төгрөг өөр шинэчлэн тогтоожээ.
Энэ нь 2013 оны Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байсан даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний зардал даруй 40 хувь орчим нэмэгдсэн байна.