Манай улс 2013 онд нийт 369 мянган тонн улаан буудай хурааж авсан ч гурил үйлдвэрлэгчдэд нийлүүлэх боломжтой буудайн хэмжээ нь 248 мянган тонн байгаа юм. Гэтэл манай улсын улаан буудайн жилийн хэрэгцээ 340-360 мянган тонн гэсэн дундаж тооцоо байдаг. Тйимээс эрэлтээ дагаж 100 мянган тонн улаан буудайг нэмж импортоор оруулж ирэх зайлшгүй шаардлага гарч байна.
2008 онд Атрын 3 дугаар аяныг эхлүүлснээр манай улсын газар тариалангийн салбарт сэргэлт болж буудайн ургац хураалт нэмэгдсэн ч дотоодын буудайн хэрэгцээгээ 100 хувь хангаж чадахгүй байгаа нь дараах тоон үзүүлэлтээс харагдаж байна.
2009 онд 114 мянган тонн буудай импортоор орж ирсэн бол 2010 онд 66 тонн 2012 онд дөрвөн тонн буудай импортоор орж ирсэн байна. 2012-2013 онд манай улсад шинээр 10 гурилын үйлдвэр ашиглалтанд орж суурилагдсан хүчин чадал нь 280 мянган тонноор нэмэгдэн, үйлдвэрлэл өссөнөөр нөөцөд байсан 112.2 мянган тонн буудай үйлдвэрийн эргэлтэнд орж буудайн нөөцгүй болоод байгаа юм Тйимээс Дотоодын гурилын үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангаж гурилын үнийг нэмэгдүүлэхгүйн тулд 2014 онд стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор 100 мянган тонн буудайг Импортоор авахаар төлөвлөж байна. Гурил үйлдвэрлэгчид хөрш ОХУ -аас гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр буудай авсан тохиолдолд гурилын үнийн тогтвортой байдал алдагдаж иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс 100 мянган тонн стандартын шаардлага хангасан буудайг 2014 оны зургасарын 1 хүртэл хугацаанд импортоор оруулахад гааль нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгаж УИХ -д өргөн мэдүүлж хэлэлцэх эсэхийг нь шийдсэн байгаа юм. 2013 оны буудайн баланс мэдээллээс харахад спиртийн үйлдвэрт 7.1 мянган тонн буудай хуваарилагдсан байна. Энэ нь нийт хураан авсан буудайн хэмжээний дөнгөж хоёр хувь нь юм.