Өнгөрсөн 12-р сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг, Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн дэргэд байрладаг нэгэн компанийн захирлын өрөөнөөс цүнхтэй 60 мянган ам.доллар хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ.
Хэргийг ЦЕГ-ын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хамтран мөрдөж энэ сарын 15-ны өдөр барьж авсан байна. Хэргийг 55 настай Б гардан үйлдэж, 2 залуутай хамтарсан байжээ. Гэмт этгээдүүд хулгайлсан мөнгөөрөө “Toyota kluger” болон суудлын хоёр автомашин худалдан авч машинуудаа унаж яваад баригдсан аж.