Монголын төрийн яамдын хачирхалтай томилгоог хардаж байна. Монголчууд ихээхэн найдлага тавьж байсан “Шинэчлэлийн засгийн газар” өнөөдөр бүх салбарыг хүнд байдал оруулаад байна. Үүнээс зөвхөн хоёр яамны мэргэжилтэн томилсон томилгоог цухас дурьдая. Боловсролын салбар: Боловсролын яам сүүлийн үед бодлогодоо шинэчлэл хийх нэрээр Монголын толгой сургууль болох МУИС-ыг онилж сургуулийг нэгтгэж эрдэмтэн багш, ажилчдын хийж бүтээж буй бүхийг үгүйсгэхийг хичээсэн. Улмаар энэ шинэчлэл нэртэй эл “шийтгэл” ШУТИС болон ХААИС-д хийх нь тодорхой болоод байгаа. Одоогийн байдлаар МУИС шинэ төлөвлөгөөний дагуу хараахан ажиллаж эхлээгүй байгаа. Ирэх 2014 оны 9 сарын 1-нээс шинэчилсэн хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулна гэж байгаа. Харин одоогийн байдлаар захирлуудын томилгоо хийгдсэн байна. Энэхүү захирлын томилгоонд МУИС-ийн өмнөх удирдлагад орж байсан багш нараас хуруу дарам цөөн байгаа бөгөөд ректор А.Галтбаярын талд ажиллаж найз нөхөд орж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Эдгээр захирлуудын нэг гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Мөнх-Эрдэнэ 2013 оны 11 сарын 12-нд ХЗС, МКС, МТС-ийн багш, ажилчидтай уулзалт хийх үеэр шинэчлэлтэй холбоотой асуудал дээр төвлөрч ярилцсан. Түүний хэлснээр МУИС-ийн Удирдах зөвлөлөөс “Байгал, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль”, “Хуулийн сургууль”, “Бизнесийн сургууль”, “Хэрэглээний шинжлэх ухааны сургууль” гэсэн дөрвөн чиглэлийн сургуулийг санал болгож байгаа Дэлхийн топ сургуулиуд болох Harvard, Stanford зэрэг сургуулиудыг судалсны үндсэн дээр чиглэл болгосон гэнэ. Гэтэл дээрх Harvard, Stanford зэрэг сургуулиуд нь хувийн сургууль гэдгийг хэн ч гэсэн интернэтээс хайгаад олоод мэдчихнэ. АН-ын сайд Л.Гантөмөрийн буруу шийдвэр энд харагдаж байгаа юм. Дэлхийн боловсролоос суралцах нь зүйн хэрэг боловч гадаадын аль улсад өөрийн улс орон, ард түмэн, үндэсний эрх ашигт нийцүүлж боловсрол, нийгэм, ШУ-ны чиг хандлагыг тодорхойлж явдаг УЛСЫН ИХ СУРГУУЛЬ байдаг.
Үүнийг хэн нэгэн яагаад дураараа өөрчлөхөөр улайран зүтгэнэ вэ? Яагаад ингэж хардахад хүрэв. Үүний цаана арай өөр сонирхол, эрх ашиг байгаа юм биш биз гэж хардаж байна. Наад зах нь энэ шинэчлэл нэрэн дор МУИС-ийн харьяа Улаанбаатарын Их сургуулийн нэрийг “байхгүй болгоно” . Өөрөөр хэлбэл улсын маань нийслэлээр нэрлэгдсэн Монголчуудын оролцоотой Улаанбаатарын Их сургууль статусаа алдана. Үүний цаана энэ нэрийг өмчлөх гэсэн Солонгосын хөрөнгө оруулалтай христын шашны Продестант урсгалыг улаан цайм дэмжлэг Улаанбаатар дээд сургууль Ихс ургууль болох гээд МУИС-ийн шийдвэр”-ийг тэсэн ядан хүлээж байна.
Хардалт1: МУИС-ийн шинэчлэлээр түүний харъяа “Улаанбаатарын Их Сургууль” гэж байхгүй болно. Тэгвэл энэ хэнд ашигтай вэ? Хариулт: Монголд 1993 оны анх Солонгос хэлний дамжаа нэртэйгээр 50 суралцагчтайгаар анх хичээллэж эхлэсэн түүхтэй 1995 онд “Улаанбаатар коллеж” байгуулах зөвшөөрөлийг холбогдох газраас авч анх оюутан элсүүлж эхлэсэн захирлаар нь БНСУ-ын иргэн Чой Ги Хо гэгч ажилладаг Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар Их сургуульд. Хоёр ижил нэртэй сургууль “-ын” гэдэг үеэр ялгагдана. Хачирхалтай хардлагын нэг үзүүрт БНСУ-ын иргэн Чой Ги Хо гэгч захирал нь “1921 онд И Тэ Жүн хэмээх солонгос эмч 1921 оноос өмнө монголчуудыг тэмбүүнээс салгасан” гэж батлаад ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Алтан гадас одон гардсан байдаг. Солонгос улс /1910-1945/ он хүртэл Японы колончлолд байсан. Тэдэнд өөр бусад улсад туслах боломж байсангүй. Монголчууд Ардын Хувьсгал ялсанаас хойш 1953 онд хоёр Солонгосын дайнаар л холбогдсон байх. Гэтэл яаж яваад Солонгос эмч Монголчуудыг тэмбүүнээс салгадаг билээ. Үүнийг батлахыг оролддог Солонгос эр өдгөө Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай Улаанбаатар Их сургуулийн захирлаар ажиллаж байна.
Хардалт 2: БШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, тэрээр яамны албан тушаалд очихоос өмнө гэр бүл судлаач “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын “Global peace youth Corps” хэмээх салбар нэгжийн ерөнхийлөгчийн алба хашиж байв. Б.Насанбаярын тайлбарласаар “Дэлхийн энхийн их наадам” ТББ Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд Хён Жин Мүүн хэмээх солонгос хүний үүсгэн байгуулсан АНУ-д бүртгэлтэй “Global Peace Festival Foundation” байгууллагын манай улс дахь салбар юм байна. “Дэлхийн энхийн их наадам сан”-н АНУ-ын иргэн Хён Жин Мүүны эцэг Сам Мён Мүүн бол энхтайвны хөдөлгөөний нэгэн урсгалыг үндэслэгч гэж тодотгож байжээ. Сам Мён Мүүн нь 15 насандаа “Есүс амилсны баяр”-ыг цохолж байгаад Есүс Христтэй нүүр учирсан гэдэг. Дэлхий даяар олон улсын 350 бизнесийн компанийн том сүлжээтэй байдгаас 280 нь гэхэд АНУ-д байдаг томоохон пастор төдийгүй нууц бизнесмэн юм.Тэд дэлхийн хөгжил буурай улс орнуудад бодлогоо хэрэгжүүлэхдээ тухайн улс орны гол шийдвэр гаргах түвшний гол салбаруудад өөрсдийн хүмүүсээ томилуулж, тэднээр дамжуулан улс төр, шашин, соёл, эдийн засаг, бизнесийн далд үйл ажиллагаагаа явуулдаг гэдэг.
БШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр МУИС-ийн шинэчлэлд оройлон оролцож байгаа. Үүнийг Боловсролын яам ч хүлээн зөвшөөрч байгаа гэдэг. Б.Насанбаяр гэдэг хүний өөрийн сонгосон шашин буюу итгэл, шүтлэгтэй байх шүтэн бишрэх номлох эрх чөлөөнд халдах гэсэнгүй. Гагцхүү албан тушаалаа ашиглан Монголын боловсролын салбарыг “түйвээж” байгаад нь шүүмжлэлтэй хандаж байна. Тэрээр анхлан олонд танигдахдаа “ариун хайр”, “бат бөх гэр бүл”, “утга учиртай амьдрал”, “эв нэгдэл” мэтийн ишлэлүүдээр телевизийн нэвтрүүлэгт оролцож олонд танигдсан билээ. Тэгвэл энэ хүнээр бид өдгөөө Монголын боловсролын стратеги төлөвлөлтийн асуудлыг хариуцуулж байгаа нь зөв хэрэг үү.
Ийнхүү эхнээсээ хуудуутай эхлэсэн Их сургуулийн шинэчлэл эцэстээ Нийслэлийн нэрээр нэрлэгдсэн Их сургуулиа устгаж, оронд нь гадны шаин соёлын үйл ажиллагааг сурталчлан дэмжсэн сургуульд Улаанбаатарын их сургууль нэрийг олгосноор өндөрлөх бололтой.
А.Галт