Нийслэлийн Төр захиргааны Авто бааз үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой 1 сарын 18-ны өдөр тохиож байна. Ойн баярын хурал Улаанбаатар чуулгын их танхимд 13 цагаас болох бөгөөд баярын хуралд нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Төр захиргааны Авто баазын үе, үеийн дарга, албан хаагчид оролцох юм. Баярын үеэр “Их хотын алтан баазынхан” баримтат киног үзэгчдийн хүртээл болгож, баазын шилдэг ажилтнуудыг шалгаруулан, шагнаж урамшуулах юм байна. Нийслэлийн Төрийн захиргааны Авто баазын 40 жилийн ойн энэ өдөр ахмад тээвэрчид залуу хойч үедээ баярын мэндчилгээ дэвшүүлж, тус баазын хамт олон цаашид хэрхэн ажиллах талаар ярилцахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ugluu.mn