Кино сонирхогч үзэгч залуучуудын дунд нэлээд хугацааны турш хүлээлт үүсгээд байсан Монголын хамгийн анхны 3D аймшгийн кино болох “Зоорь” киноны нээлт маргааш 16:30 цагаас Тэнгис кино болох гэж байна.
Зохиолч Ц.Ууганбаярын “Шулмын инээд” номонд багтсан шилдэг өгүүллэг болох “Зоорь” богино өгүүллэгээс сэдэвлэн хийсэн уг киноны гол дүрд жүжигчин Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Б.Анхбаяр болон Э.Уянга нар тоглосон юм. Харин киноны дууг залуу реппер Rokit Bay дуулсан билээ.
Зоорь өгүүллэг дээр “нэгэн залуу хөдөөнөөс нүүж ирж, аятайхан байршилтай хашаа байшин авна. Харин тэр байшингийн зооринд хүний махан хүнстэй аав, охин хоёрын сүнс хоргодсон байдаг” тухай эхэлж үйл явдал өрнөдөг. Харин кино дээр жинхэнэ аймшгийг хэрхэн яаж мэдрүүлсэнийг маргааш үзээрэй!