Дэлхийн эдийн засгийн 44 дэх чуулга уулзалт Швейцарийн Давос хотноо өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Дэлхий ертөнцийг шинэчлэн өөрчлөх нь, Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” гэсэн утгатай бөгөөд 40 гаруй улсын Төрийн тэргүүнүүд, 100 орны засаг захиргаа, бизнес, нийгмийн байгууллагуудын 2500 гаруй төлөөлөгч оролцох юм байна.
Мөн манай улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лихтенштейний Вант Улсад хийсэн айлчлалынхаа дараа хамт яваа төлөөлөгчидтэйгөө Давосын уулзалтад оролцох ажээ.