“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр өдрийн турш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болж, өчигдөр 23:00 цагт шийдвэрээ гаргажээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр буруутган тус бүр 21 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн байна.
Гэвч шүүхийн эл шийдвэрийг Ц.Мөнхбаяр нар болон тэдний ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах юм байна.