2014 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх таван улсад Монгол багтжээ

index логоДэлхийн 200-гаад улсын эдийн засгийн тө­лөв, улс төрийн байдал, биз­несийн орчин зэргийг судалж, дүн шинжилгээ хийдэг “Economist Intelligence Unit” бие даасан байгууллагын урьдчилсан таамаглалаар, 2014 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх эхний таван улсад Өмнөд Судан, Монгол, Макао, Сьерра-Леоне болон Туркменистан багтжээ.

Харин Хятад улс эхний тавд орсонгүй. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх улсуудын урьдчилсан таа­маг­лал бүхий “The World in” жагсаалтыг 2004 оноос гаргаж эхэлснээс хойш Хятад улс анх удаа багт­сангүй.  Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн олон хүн амтай энэ улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэр­гүү­лэгч шилдэг 10-аас хасаг­даж үзээгүй юм. Гэсэн ч Хятад бол Монголын экспортын хамгийн том зах зээл.

Монгол Улсын уул уурхайн эрчимтэй хөгжил 2014 онд  ДНБ-ээ 15 хүр­тэлх хувиар  өсгөхөд  тусална. Тус улсад 1.3  гаруй трил­лион доллароор үнэ­лэгдэх ашигт малтмалын ордууд бий. Энэ бол 2.8 сая хүн амтай тус улсын хувьд үнэхээр их боломж  хэмээн  тэрхүү тайланд дурьджээ.

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …