Шоколадтай милкшейк, мєстэй “slush”, хvйтэн “аppletini” гэрийн нєхцєлд хийж сурмаар байна уу? Чамин нэртэй хэдий ч энэ ундаанууд нь хийхэд маш хялбархан бєгєєд хурдан юм. Мєн таныг сэрvvцvvлж, сэтгэлийг тань сэргээх шидтэй.
Шоколадтай милкшейк
• 1 аяга ванильтай мєхєєлдєс
• ½ аяга хvйтэн сvv
• 3-4 хоолны халбага шоколадны сироп /байхгvй тохиолдолд хайлуулсан шоколад
-Найрлаганд орсон бvтээгдэхvvнvvдээ холигчонд хийгээд зєєлєрч, хєєсєртєл нь байлгана.
-Дээр нь чимэглэх зорилгоор бэлэн сvvн крем, интоор тавьж болно.
Тарвас, бєєрєлзгєнєтэй “sparkler”
• 2 аяга тарвас жимс /vрнээс нь салгаж дєрвєлжилж хэрчсэн/
• 1 лааз улаан бєєрєлзгєнє
• 2 хоолны халбага элсэн чихэр
• Хvйтэн “brut” шампанск
-Тарвас, бєєрєлзгєнє хоёроо холигчоор нухашлана. Гаргаж авсан нухашаа том нvхтэй шvvрээр шvvж аяганд хийнэ. /Vрнээс нь салгахын тулд/ Дээр нь элсэн чихрээ хийж хутгана. Нухшаа хєргєгчинд дор хаяж 2 цаг байлгаж хєргєнє.
-Хундаганд 2 хоолны халбага тарвасны нухшаа хийгээд, дээр нь шампанскаа хийгээд спарклер бэлэн болно.
Чимэглэсэн “Appletini”
“Appletini” бол алимны мартинигийн алкохольгvй хувилбар юм. • 60 грамм алимны шvvс
• 10 грамм нимбэгний шvvс
• 15 грамм сироп
• Чимэглэлд нэг хэрчим алим
-Коктейл сэгсрэгч /байхгvй бол бєх таглаатай аяга/-нд мєс хийгээд дээр нь нимбэг, алимны шvvс, сироп гурваа хийж сайн сэгсэрнэ.
-Аягалаад нэг хэрчим алимаар чимэглэж олгоно.
Ханборгоцой, жvржтэй “slush”
• 1 аяга жvржийн шvvс
• ½ аяга ханбогоцойн шvvс
• 2 хоолны халбага нибэгний шvvс
• 2 аяга буталсан мєс
-Холигчинд найрлаганд орсон бvх бvтээгдэхvvний хийгээд єтгєрч, хєєсєртєл нь холино.
-Хєргєсєн хундаганд хийж олгоно.
“Ширли Темпл” ундаа
• ½ аяга жvржийн шvvс
• ½ аяга нимбэгтэй хийжvvлсэн ундаа /Ж: Sprite/
• 1 хоолны халбага анар жимсний шvvс
-Єндєр хундаганд жvржийн шvvс, хийжvvлсэн ундаа хоёроо хольж хийнэ.
-Дараа нь анар жимсний шvvсээ доор нь тунартал хийнэ.
-Дээгvvрээ шар, доогуураа ягаан єнгєтэй болж зааглагдсан “Ширли Темпл” ундаанд соруул хийж олгоно.
Тагтан дээрээ гарч хэвтээд, амтат ундаагаа соронгоо, наранд биеэ ээвэл ямар вэ? Та туршаад үзээрэй.
Ugluu.mn