Үнэт цаас, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, ашиглах хэрэг бүртгэгдсээр байна.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн III хороонд үйл ажиллагаа явуулдаг нэгэн банкны салбараас хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн байна. Хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн гэх мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгатал Баянгол дүүргийн иргэн 34 настай эрэгтэй Б-гийн тушаасан таван сая төгрөгөөс хуурамч 20 мянгатын дэвсгэрт нэг ширхэг илэрчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
Тиймээс эрүүгийн цагдаагийн газар, цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкнаас ажлын хэсэг гарган хуурамч мөнгөн дэвсгэртийг хаана хийгдэж байгаа эсэх зэрэгт хяналт тавин ажиллаж байна.
Иймд хуурамч мөнгөн тэмдэгт ашиглан борлуулсан, хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашигласан этгээдүүдийг захиргааны хариуцлагаас эрүүгийн хэрэгт татна гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.