Улсын хэмжээнд энэ онд 340 тендерийн худалдан авалтыг зохион байгуулна

imagesМонгол Улсын хэмжээнд энэ онд 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 төсөл, арга хэмжээний худалдан авалтыг зохион байгуулахаар болсон байна. Үүний 129-ийг нь Худалдан авах ажиллагааны газар хариуцах бол үлдсэн 130 тендерийн шалгаруулалтыг салбарын яамд хариуцан явуулахаар болжээ. Яамдуудын бие даан зохион байгуулах тендерийн хувьд, хамгийн их төсөвт өртөгтэй нь Барилга хот байгуулалт болон Зам тээврийн яаманд харьяалагдаж байна. Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайдын нэр дээр нийт 182 тэрбумын төсөвтэй тендерийн шалгаруулалт байгаагаас энэ онд барилга хот байгуулалтад 112 тэрбумыг нь зарцуулахаар болжээ. Харин Зам тээврийн яамны хувьд, нийт 139 тэрбум төгрөгийн төсөвт тендерээс энэ онд 35.7 тэрбумаар нь замын барилгын ажил санхүүжүүлэх юм байна. Үүн дээр нэмж орон нутагт 72 төсөл, арга хэмжээ бичигдсэн бол төрийн нууцлалтай холбоотой есөн төсөл байгаа аж. Тиймээс энэ онд зарлагдах нийт тендерийн тоо улсын хэмжээнд 340 хүрсэн байна. 2014 оны хувьд, төрийн байгууллагуудын урсгал зардлын шинжтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг ил тод болгох цахим дэлгүүрийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн ажиллуулахаар болсон. Харин өнгөрсөн онд 192 төсөл, арга хэмжээний 413 багц тендерийг зохион байгуулсан нь 94 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээрийн 20 гаруй хувийг цахим хэлбэрээр явуулсан бол 2014 онд бүх тендерийн 80-аас доошгүй хувийг цахим байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Төрсөн сараар нь шинжих нь

1-р сард төрөгсөд • Их хүсэл эрмэлзэлтэй юманд нухацтай • Хүнд заах хүнээс заалгах дуртай …