Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор зарим төрлийн зээлийн үйлчилгээ эрэлттэй байна

imagesУламжлалт Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор зарим төрлийн зээлийн үйлчилгээ харьцангуй эрэлттэй байсан байна. Иргэд цалингийн зээл авах хүсэлт хамгийн их гаргасан бол орон сууцны болон автомашины зээл хүссэн өргөдөл үүний араас бичигджээ.

Түүнчлэн Сар шинийн баяраар хамгийн их идэвхждэг зээлийн нэг нь тэтгэврийн зээл байдаг аж. Одоогоор “Төрийн банк” болон “Хаан банк” нийгмийн даатгалын сангаас ахмад настнуудад тэтгэврийн зээлийг олгож байгаа юм байна. Эдгээр банкуудын тэтгэврийн зээлийн нөхцөл нь хэвээрээ буюу сарын 1.5 хувийн хүүтэй тэтгэвэрийн зээлийг Улаанбаатар хотод 12 хүртэлх сараар, орон нутагт 18 хүртэлх сараар олгож байгаа юм байна.

Харин өнгөрсөн 2013 оны Сар шинийн баярын үеэр буюу нэгдүгээр сараас эхлээд иргэдийн зээлийн сарын өсөлт хурдасч, гурав дахин нэмэгдэж байжээ. Тухайлбал өнгөрсөн оны нэгдүгээр сард банкууд иргэдэд шинээр цалин, автомашин, орон сууц, тэтгэврийн зориулалтаар нийт 37 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол хоёрдугаар сард энэ төрлийн зээлийн хэмжээ 133.7 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Нөгөө талаас жижиг дунд бизнесийн зээл, эргэлтийн хөрөнгийн зээл хүссэн өргөдөл Сар шинийнн баярын өмнө харьцангуй идэвхиждэг болохыг тухайн салбарынхан онцоллоо.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …