ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 411 дүгээр ангид өнөөдөр 09:00 цагаас “Дайны эрсдэлийн сан”-аас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдсон “МИАТ”-ын хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүхээр болжээ.
Хэрэгт МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, мөн компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр гэм буруутай гэж үзэж шүүхээс ял төлөвлөсөн юм.
Дашрамд дурьдахад, Өнөөдөр болох шүүх хурал нь Монгол улсад анх удаагаа мөнгө угаасан гэх гэмт хэргийн шүүх хурал болж байгаа гэдгээрээ онцлог юм. Өнгөрсөн долоо хоногт болох байсан ч өмгөөлөгч солигдсонтой холбоотойгоор материалтай танилцах хугацаа олгож хойшилсон шүүх хурал дахин хойшлогдох боломжгүй юм байна.