Дотоодын төмөр замаар нүүрс тээвэрлэх шинэчилсэн тариф хэрэгжсэнээр алдагдал буурна

imagesДотоодын төмөр замаар нүүрс тээвэрлэх тарифыг 10 хувиар нэмэгдүүлсэн шийдвэр хэрэгжиж эхлээд байна. Хэдийгээр энэхүү шийдвэр 2013 оны наймдугаар сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зөвлөлөөс гарсан боловчэнэ оноос хэрэгжиж байгаа юм.

Гэхдээ зөвхөн дотоодын нүүрсний тээвэрлэлтийн тарифыг 10 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд уг шийдвэр хэрэгжсэнээр дотоодын нүүрсний төмөр замын тээврийн зардал өсч, Улаанбаатар төмөр замын энэ төрлийн үйлчилгээнээс хүлээх алдагдал буурах боломжтой гэж хэрэгжүүлэгч байгууллагууд үзэж байгаа ажээ.

2013 онд Улаанбаатар төмөр зам нийт 6.6 сая тонн нүүрс тээвэрлэсэн нь өнгөрсөн 2012 оны нүүрсний тээвэртэй харьцуулахад есөн хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон байна. Түүнчлэн иргэний агаарын тээврийн салбарт ашиглах зорилгоор Замын-Үүдийн боомтоор импортолсон агаарын хөлгийн шатахууны гаалийн албан татварыг тэглээд байна. Тус боомтоор онгоцны шатахуун импортлодоггүй тул улсын төсвийн орлогод нөлөөлөхгүй гэж Засгийн газраас үзжээ.

Шийдвэр хэрэгжсэнээр олон эх үүсвэрээс онгоцны шатахуун нийлүүлэх нөхцөл бүрдэх, дотоодын агаарын тээврийн үйлчилгээний үнэ тарифыг тогтвортой байлгахад түлхэц болно гэж Засгийн газраас онцолж байна. Статистик мэдээллээс харахад онгоцны түлшний импорт хэрэглээгээ дагаад өсч байгаа ажээ. Тухайлбал 2013 онд 38.8 мянган тонн онгоцны түлш импортлосон нь 2012 онтой харьцуулахад 7.3 хувиар өссөн байна. 

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …