Ц.Орхон итгэлтэй байна

orhon dodigor bna Монголын иргэний агаарын тээврийн Дайны эрсдлийн сангаас их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болох байсан ч хойшлуулах хүсэлтийг тавьсан байна.  МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүнийг буруутгаад буй юм.

Тус хэрэгт МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны эхнэрийг шалгаж байсан ч хэрэгт холбогдолгүй хэмээн үзсэн. Ц.Орхоныг ч өмгөөлөгч нь гэмт хэрэгт холбогдолгүй, харин ч хэргийг таслан зогсоосон хэмээн үзэж буй юм. Иймээс Ц.Орхон шүүх хурлаас эерэг шийдвэр гарна, нааштай шийдвэр гарна хэмээн итгэлтэй байгаа аж. Энэ сарын 3-ны өдөр болох байсан шүүх хуралд ирэхдээ тэрээр итгэл төгс харагдсан юм. Хэвлэлийнхэн түүнийг “Ц.Орхон итгэлтэй байна” гэсэн үгийг ч амнаасаа унагаж байлаа. Шүүх хурлыг  хойшлуулах шийдвэр гаргажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …