Анхаар! Томууны хүрээний В вирус манай улсад тархаж эхэлжээ

imagesБНХАУ-д шувууны томууны өвчлөл нэмэгдэж, томууны хүрээний В вирус манай улсын хүн амын дунд тархаж эхлээд байгаа. Ийм шалтгаанаар МХЕГ-аас ажлын хэсэг томилж, холбогдох байгууллагуудад үүрэг өгчээ.

Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүдэд хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчдын биеийн халууныг хэмжих, сэжигтэй тохиолдолд асуумж авах, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулах, импортоор орж ирж буй шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг нарийвчлан шинжлэх үүрэг өгсөн бол бүх шатны эмнэлгүүдэд Эрүүл мэндийн сайдын 362 дугаар тушаалыг хэрэгжүүлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг даалгажээ.

Иргэдэд үүсээд буй нөхцөл байдал, шинэ халдварын талаар бодит мэдээлэлтэй байж сэжигтэй тохиолдолд ХӨСҮТ-ийн 455388, МХЕГ-ын 264786, 263150 дугаарт шуурхай мэдээлэхийг хүслээ.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …