Ирээдүйн ханиа хэрхэн зөв сонгох вэ?

75975_v1 Бидний амьдралдаа гаргадаг хамгийн чухал шийдвэрүүдийн нэг бол насан туршдаа аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах ирээдүйн ханиа сонгох юм. Та ирээдүйд мөрөөдлийн амьдралдаа хүрэхийн тулд хичнээн чухал алхмуудыг өнөөдрийг хүртэл хийсээр ирсэн бэ? Мэдээж олон олон чухал алхмуудыг хийж, шийдвэрүүдийг гаргасан байгаа. Эрүүл мэнддээ анхаарсан, мэдлэг боловсролоо дээшлүүлж сургуулиа амжилттай төгссөн, ажилтай болсон гээд л.

Тэгвэл дараагийн чухал алхам юу байх бол ? Яахын аргагүй ханиа сонгох юм. Хань ижил нь хүний амьдралын утга учир, амжилтын түлхүүр нь байдаг. Тэгвэл юуг үндэслэж ирээдүйн ханиа сонгох вэ? Өөрийн мэдрэмж хувь төөргөө дагах уу? Өөрийн хүсэл, мэдрэмжээс үл хамааран бодит байдлыг үнэлж сонгох уу? Аав, ээж, найз нөхдийн үгийг сонсох уу? гэх мэт олон асуулттай тулгардаг. Энэ нь зөв юм. Учир нь хань ижилээ сонгох, амьдралыг бүтээх асуудалд байшин, машин авдагаасаа ч бага анхаарал хандуулах хүмүүс байдаг. Тиймээс та олон асуултыг өөрөөсөө асууж хариуг нь олсноор итгэлтэй, сайхан амьдралыг бүтээж чадна. Сонголттой холбоотой зайлшгүй мэдэж байх хэрэгтэй мэдлэг бол та хэнийг яагаад сонгож байгаагаа мэддэг байх юм. Та амьдралын ханиа сонгохдоо сонголт, шалгуур тавьдаг уу? Тийм ээ. Магадгүй бүр нарийн байх ёстой.

Ханиа сонгохдоо тавьж буй шалгуурууд тань эргээд таныг амьдралд сорих нэгэн шалгуур болдог. Өөрөөр хэлбэл шалгуур нь зөвхөн хэн нэгэнд тавьж байгаа шалгуур бус эргээд өөрөө өөртөө тавьж буй шалгуур юм шүү гэдгийг санаж ухамсартайгаар, бодитой хандах хэрэгтэй.

Сонголтоо хийхдээ дараах зүйлсийг мэдсэн байх нь танд тус нэмрээ үзүүлэх болно. Өөртөө юу хэрэгтэй байгаа тодорхойл. Хүмүүсийн дунд шалгуур өндөрсөх тусам хэн нэгэнтэй таарч тохирохгүй гэж үздэг. Ямар нэгэн шалгуургүйгээр та юуг үнэлж хэнийг сонгох болж байна. Тиймээс та заавал ирээдүйн ханиа сонгохдоо тодорхой шалгууруудтай байх нь чухал. Учир нь зарим нэг ямар ч засагдах боломжгүй зан араншин зуршлууд байдаг.

Эх сурвалж: Сэтгэл судлалын үндэсний төв “ Сэтгэл судлаачийн 101 хариулт” охид.мн

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …