Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харъяат 4 иргэн томуугийн A хүрээний H1N1 вирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон. Тус аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд 7 хоногийн хугацаатай хязгаарлалт хийсэн байна.
Дээрх иргэдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. Харин тав дахь өвчтөн Өлгий сумын иргэн Б /20 настай, эрэгтэй/ нь мөн өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гэсэн оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа боловч томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдварын онош батлагдаагүй биеийн байдал сайн байгаа гэнэ.