Өнгөрсөн онд фэйсбүүк, онлайн чатаар танилцаж бэлгийн хүчирхийлэлд өртсөн 15 хэрэг гарчээ

s24hydioӨнгөрсөн онд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан /онлайн чат, фэйсбүүкээр/ бусадтай танилцаж бэлгийн хүчирхийлэлд өртсөн 14-15 гэмт хэрэг манай оронд бүртгэгдсэн байна. Эдгээр хэргийн хохирогчид нь бүгд насанд хүрээгүй охидууд байсан нь туйлын харамсалтай бөгөөд ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүү­гийн хуулийн 122-т зааснаар дээд тал нь гурван жил хорих ял оноодог байна.

Мөн сүүлийн үед хувь хүний нууцыг олон нийтийн сүлжээ ашиглан тараах, нэр хүндэд нь халдах, элдэв зураг чатласан мэдээллүүдээ ашиглан дарамтлах гэмт хэргүүд газар авч байгаа тул залуусыг хувь хүний нууцад халах, хамаагүй хүмүүстэй чатлаж, элдэв зургаа солилцохгүй байхыг анхааруулж байна. Мөн цахим хэлбэрийн эл гэмт хэргүүдийг гэмт хэрэгт тооцохгүй эсвэл баригдахгүй гэх иргэдийн төөрөгдөл байдаг ба үнэндээ цахим гэмт хэрэг нь ул мөрөө байнга үлдээж байдаг илэрүүлэхэд хялбар байдаг аж.

Хэрэв бусдын зураг нууц материалыг олон нийтийн сүлжээнд дэлгэсэн нь тогтоогдвол Эрүүгийн тухай хуулийн 136.1-д зааснаар “хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг мэдсэн этгээд задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний төг­рөгөөр торгох, эсвэл 1-3 сар баривчлах” зүйл ангиар хэрэг үүсгэдэг байна. Мөн хувь хүний нууцыг олон нийтэд тараасны улмаас бусдад хүнд хор уршиг учирсан бол ял нь хүндэрч Эрүүгийн хуулийн 136.2-т зааснаар “дээд тал нь таван жил хүртэлх хуга­цаагаар хорих” эрх зүйн бүрэн үндэслэлтэй байдаг ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …