2014 оны 2-р сарын 5-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.1 хувиар буурсан байна.
Махны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 5-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, үхрийн ястай мах 0.2 хувь, үхрийн цул мах 0.5 хувь, адууны мах 2.0 хувь, ямааны мах 0.1 хувиар буурсан байна.
Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн ястай мах 0.4 хувь, үхрийн цул мах 0.6 хувиар буурч, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.
2014 оны 2-р сарын 5-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7365 төгрөг, хонины цул мах 7450 төгрөг, үхрийн /ястай/ мах 8365 төгрөг, үхрийн цул мах 9840 төгрөг, адууны мах 6500 төгрөг, ямааны мах 5675 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2014 оны 2-р сарын 5-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 2.3 хувиар өсч, дээд зэргийн савласан гурил 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурил, 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх 7 хоногийнхоос бүх төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 5-ны байдлаар элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 2.9 хувиар өссөн байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 5-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцаа 0.4 хувиар өсч, сонгино 0.4 хувь, лууван 1.1 хувь, төмс 1.6 хувь, манжин 2.5 хувиар буурсан байна.
Өмнөх 7 хоногийнхоос төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 5-ны байдлаар өмнөх сарынхаас задгай сүүний үнэ 1.0 хувиар өсч, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар буурч, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар буурч, задгай сүүний үнэ болон “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.