Өнөөдөр “Нэргүй од” уянгын жүжиг тайзнаа амилна

rУлсын драмын эрдмийн театрын  уран бүтээлчид морин жилийн нээлтийн тоглолтоо алдарт зохиолч Н.Себастьяны зохиолоос сэдэвлэсэн  Н.Наранбаатарын найруулсан “Нэргүй од” уянгын жүжгээр өнөөдөр эхлүүлэх гэж байна.

“Нэргүй од” жүжиг энэ сарын 7-оос 9-ний өдрүүдэд 18:00 цагаас тоглогдох ажээ.

Дашрамд дурьдахад, театрын хамт олон гэгээн хайрын Валентиний баярын өдөрт зориулан Английн алдарт зохиолч Рей Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгээ тоглох ажээ.

Мөн энэ сард хүүхэд багачууддаа зориулан Ч.Түвшингийн найруулсан “Норовын намтар” хүүхдийн жүжгийг хоёрдугаар сарын 16-ны 12.00, 14:00 цагуудаас, хоёрдугаар сарын 20-23ны өдрүүдэд М.Сервантесийн “Кихот ноён” зэрэг үндэсний болон дэлхийн сор болсон бүтээлүүдийг тайзнаа амилуулахаар болжээ.

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …