Сочи хотын тэнгэрт өвлийн олимпийн галт бамбар бадамлан аслаа

d9b75d27bbdeda6aoriginalХүн төрлөхтний  эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн  нэгээхэн хэсэг болох  Сочийн  Өвлийн олимпийн XXII  их наадмын нээлт өчигдөр болж, олимпийн галт бамбар бадамлан аслаа. Эл бамбар 2014 оны 2 сарын 7-оос 2  сарын  23-ны өдрүүдэд бадамлан асаарбайх юм. Энэ удаагийн Сочигийн өвлийн олимп олон зүйлээрээ шинэлэг болж байгаа ажээ. Юуны  өмнө ОХУ энэ олимпийн бэлтгэлийг 6 жилийн өмнөөс эхлэж нийт 51 тэрбум ам.долларын хөрөнгөөр бүтээн байгуулжээ. Сочи-гийн олимпт 51 тэрбум ам.долларын бүтээн байгуулалт хийсэн нь “НАСА”-гийн Ангараг гараг дээрх судалгааны зардлын өртгөөс гурав дахин өндөр үзүүлэлт юм. 2010 онд Канадын Ванкувер хотын олимп 8.7 тэрбум ам.доллар зарцуулж байжээ. Харин 2008 оны Бээжингийн олимпийн зардал 40 тэрбум ам.доллар байсан юм.

Мөн цагаан олимпт оролцохоор 88 улсын 2860 гаруй тамирчид Сочид хүрэлцэн очоод байгаагаас Олимп зохион байгуулж байгаа эзэн ОХУ-ыг эс тооцвол 230 тамирчин оролцож байгаагаараа АНУ тэргүлж байна. Олимпийн нээлтийн ёслолын арга хэмжээнд НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги  Мүн  тэргүүтэй дэлхийн 65 улс орны төр засгийн удирдлагууд Сочид хүрэлцэн очсон байна. Дэлхий нийтийн анхаарлыг соронзон мэт татаж, Сочигийн өвлийн олимпийн наадам албан ёсоор нээлтээ хийлээ. Олимпийн түүхэн дэх хамгийн өндөр зардалтай энэ удаагийн өвлийн олимпийн нээлт товлосон ёсоор 20:14 цагт эхэлж, гайхалтай гэрлийн шоу, хөгжим, нээлтийн ёслолын ажиллагааны найруулга, үзүүлбэрт багтах жижиг детал, элемент бүр орос уламжлалыг шингээсэн байв. Эртний грекийн олимпын түүхээс эхлэн ОХУ-ын үе үеийн түүхийг  гэрэл, комьпьютэр графикийн гайхалтай  дикрацитай хослуулан бүтээсэн жүжигчдын тоглолт үзэгчидэд бодит мэт  мэдрэмжийг төрүүлэхүйц болж чаджээ.

Алан хядагчдын заналхийлэл, ижил хүйстнүүдийн эрхийг боогдуулсан гэх шүүмжлэл, тэдний тэмцэл, тааруу бэлтгэл гээд олимпийн нээлтийн өмнө элдэв таагүй мэдээлэл цацагдаж байсан ч ямартай ч Сочигийн олимпийн нээлтийн ёслол гайхалтай боллоо. Хамгийн их өндөр зардлаар бүтсэн шигээ хамгийн өндөр хамгаалалттай, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан олимп болно гэдгийг ч зохион байгуулагчдын зүгээс амлаж байна. Асар өндөр хамгаалалттай гэгдэж байсан Лондонгийн олимпиос ч хэд дахин өндөр хамгаалалттай гэдэг нь Сочигийн бас нэг тодотгол болж байна.

Оросын өнгөрсөн 40 жилийн түүхэнд хамгийн том бүтээн байгуулалт дагуулсан Сочигийн олимпийн нээлт 40 мянган хүний суудалтай “Фишт” цэнгэлдэхэд болсон. Олимпийн нээлтийн ёслолд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ОУОХ-ны тэргүүн Томас Бах нараас гадна дэлхийн 70 гаруй орны төрийн тэргүүн нар хүрэлцэн ирсэн байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн олимпийн нээлтийн өмнөх өдөр Сочийг зорьж, нээлтийн ёслолд тухлан саатсан билээ.

Сочигийн олимпийн наадам дэлхийн 88 орны 2860 гаруй тамирчин спортын 15 төрөлд 98 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Олимпийн тэмцээн, уралдаанууд нээлтийн өмнөх өдөр буюу 6-наас эхэлсэн бөгөөд XXII өвлийн олимпийн анхны медальтнууд өнөөдөр тодрох учиртай. Тодруулбал, биатлон, гүйлтийн цана, цанын чөлөөт үсрэлт, сноуборд болон тэшүүрийн төрөлд таван багц медалийн эзэд тодорно.

110

efdf62b5758070cboriginal 3e9db7c1535a81eabig 9ec5fa25b86fb4a8original 45 81 1017162_692162954138182_389510727_n 1620586_692157444138733_1636314413_n 1896959_692162890804855_792334305_n 1901116_692163014138176_522315208_nА.Галт

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …