Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани Өмнөговь аймагт оршдог “Баруун ноён уул” ордоос нүүрс экспортолж эхлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.
“Guildford Coal” компанийхан БНХАУ-ын хил Сэхэ боомт хүртэл бүтээгдэхүүн тээвэрлэх компанид эцсийн зөвшөөрөл олгохыг хүлээж буй бөгөөд зөвшөөрөл огомогц тээвэрлэлтийн ажлаа эхлэх гэнэ. Тус компани нь өнгөрсөн оны 12-р сард “Баруун ноён уул” ордоос Сэхэ боомт хүртэл 98 км урттай хүнд даацын авто зам барьж дуусгасан юм.
Дашрамд дурьдахад тус орд нь Нарийнсухайтаас зүүн зүгт 50 км-т оршдог ба тэндээс ил уурхайн аргаар жилд гурван сая тонн хүртэлх нүүрс олборлох боломжтой аж.